Монгол Улсад нэн яаралтай шатахуун импортлох, нийлүүлэлтийг хэвийн болгоход УБТЗ ХНН онцгой анхаарч байна. Тэд хөрш төмөр замуудтай холбогдон, шуурхай арга хэмжээ авч ажиллаж байна.
Ангарскийн нефтийн үйлдвэрээс өнөөдөр эхний ээлжийн 1500 тонн шатахууны тээврийн галт тэргүүд гарчээ. УБТЗ-ын удирдлага Дорнод Сибирийн төмөр замын удирдлагад хүсэлт тавьсны үр дүнд Дорнод Сибирийн төмөр замын дарга үүрэг өгч, тус замын Суховская өртөөнөөс тусгай зүтгүүрээр суудлын галт тэрэгний хурдаар хөдөлжээ.
Өнөөдрийн дотор Наушки өртөөнд хүргэхээр боллоо. Мөн хамтын ажиллагааны үр дүнд Хятадын төмөр замын 9-р сарын экспортын ачилтын төлөвлөгөөнд нэмэлтээр 150 вагон шатахууныг яаралтай тусгуулан батлуулж вагон хангалтыг хийлгүүлж байна. Ингэснээр Хөх хот дахь нефть боловсруулах үйлдвэрээс ачих шатахууны тээврийг богино хугацаанд, шуурхай зохион байгуулж, эхний ээлжийн вагонууд ачигдаж эхэллээ гэж УБТЗ-аас мэдээлэв.
-
20 цаг 53 мин
-
Өчигдөр 10 цаг 02 мин
-
Өчигдөр 09 цаг 41 мин
-
Өчигдөр 10 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 07 мин
-
Уржигдар 11 цаг 00 мин
-
Уржигдар 11 цаг 03 мин
-
2025-01-04
-
Өчигдөр 09 цаг 41 мин
-
Уржигдар 08 цаг 51 мин
-
Уржигдар 09 цаг 06 мин
-
Уржигдар 09 цаг 59 мин
-
Уржигдар 08 цаг 48 мин
-
Уржигдар 09 цаг 12 мин
-
20 цаг 53 мин