Иргэдийг ХОХИРООЖ, хууль бус худалдан авалт хийхийг тулгасан "СИНЧИ ОЙЛ" ХХК-иас ТАТГАЛЗЪЯ!!!
З.Батхуяг
Үйл явдал
/
2021-09-26

Шатахууны хомсдол үүссэн үед иргэдэд болзол тулгаж бүтээгдэхүүнээ худалдаалсан аж ахуйн нэгжид Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар хариуцлага тооцсон байна. Тус газраас "Шатахууны борлуулалт хязгаарлалттай байгаа энэ үед хэрэглэгчдэд болзол тулгаж худалдаалалт хийсэн "Синчи фүүдс" ХХК-д 20 сая төгрөгийн торгууль ногдууллаа" гэжээ. Тодруулбал, "Синчи фүүдс" ХХК нь өөрийн нэрийн "Махлаг" махны төрөлжсөн мухлагт худалдаалж буй бүтээгдэхүүнээс худалдан авалт хийсэн тохиолдолд "Синчи ойл" шатахуун түгээх станцаас 40,000 төгрөгийн шатахууны талон олгож байгаа тухай хэрэглэгчдээс гомдол ирүүлсэн байна.

Уг гомдолд хяналт, шалгалт хийж дээрх үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7 дахь хэсгийг зөрчсөн нь тогтоогдсон тул 20 сая төгрөгийн торгууль оногдуулжээ.

Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7 дахь хэсэгт "Хууль ёсны ашиг сонирхолд харшлах, эсхүл хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх үйл ажиллагаа явуулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хууль бусаар олсон хөрөнгө орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно" хэмээн заасан байдаг.

Тэгвэл “Синчи групп” ХХК нь анх 2007 оны зургаан сард ашгийн төлөө дөрвөн хүний хөрөнгө оруулалттайгаар байгуулагдсан компани юм. Цагааны Элбэгзаяа, Элбэгзаяагийн Мөнгөншагай, Баярмаа болон Бат-Очирын Оюунцэцэг нарын гэр бүлийн бизнес юм. Тус компанийн Ерөнхий захирлаар Цагааны Элбэгзаяа ажилладаг бол гүйцэтгэх захиралаар нь Э.Баярмаа гэх эмэгтэй ажилладаг байна.

“Синчи ойл” ХХК-ийн шатахуун түгээх станцуудтай холбоотой олон нийтийн хэл ам тасардаггүй. Тодруулбал ШӨХТГ-аас 2020 оны таваас есдүгээр сарын хооронд хийсэн хяналт шалгалтын үр дүнд  "Синчи Ойл" ХХК-ийн ШТС-2-ын АИ92 авто бензины хоёрдугаар савнаас ус илэрсэн.

 2019 онд Сонгинохайрхан дүүргийн XI хороонд байрлах Баянхошуунаас Зүүнсалаа эргэх уулзвар орчимд байрлалтай “СинчиОйл” ШТС-д онцгой нөхцөл үүсэв. Учир нь тус станцаас хий алдагдаж байсан. Мөн шатахуунаа дутуу шахаж иргэдийг хохироодог хэмээн үйлчлүүлсэн иргэд ярьдаг бол ийнхүү иргэдийг бензины хомсдолд орсон үед давхар ашиг олох зорилгоор хууль бус арилжаа хийсэн нь мөн нотлогдож, улмаар ТОРГУУЛСАН байна.

Иймд эдийн засаг хямарсан, нийтээрээ шатахууны хязгаарлалттай байгаа энэ цаг үед бусдыг мөлжих, хууль бусаар мөнгө олох санаа зорилго агуулсан “бусдад хохирол учруулсан” СИНЧИ ОЙЛ ХХК-иас татгалзаж, шатахуун болон мах худалдан авахгүй байхыг нийт иргэдэд уриалъя. Учир нь дээрх байгууллага удаа дараа зөрчил гаргаж, иргэд үйлчлүүлэгчдийг ноцтой хохироогоод байгаа юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.15.168.211)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.