MONGWBL төслийн хүрээнд нээлттэй тендер зарлагдлаа
Үйл явдал
/
2021-05-07

Монгол Улсын дээд боловсролын салбарт ажлын байранд суурилсан сургалтыг нэвтрүүлэх замаар төгсөгчдийн ажлын байрны ур чадварыг хөгжүүлэн, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилготой “Erasmus+ MONGWBL“ үндэсний хэмжээний төсөл албан ёсоор эхлээд байгаа билээ.

3 жилийн хугацаанд үргэлжлэх уг төслийг Отгонтэнгэр их сургууль, Голомт банк болон  Европын Холбооноос хамтран 5 орны их сургуулиуд, Монгол Улсын 5 их сургууль, 3 байгууллагатай хамтран хэрэгжүүлэх юм.

Уг төслийн хүрээнд зохион байгуулагчдын зүгээс их, дээд сургуулиудын тоног төхөөрөмж худалдан авах нээлттэй тендерт оролцохыг урьж байна.

Тендер шалгаруулалтын нэр: “Төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор Монгол Улсын дээд боловсролын тогтолцоонд ажлын байранд суурилсан сургалтыг нэвтрүүлэх нь” (MONGWBL)

Тендерийн материалыг 2021 оны 5-р сарын 19-ний өдрийн 10.00 цагаас өмнө mongwbl@otgontenger.edu.mn хаягаар ирүүлнэ.

Дэлгэрэнгүй мэдээллийг mongwbl@otgontenger.edu.mn болон buyanjargalou@gmail.com цахим хаягаар төслийг зохицуулагчидтай холбогдон авна уу.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.139.169)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.