Голомт банк Enabling Qapital AG сантай хоёр дахь удаагийн санхүүжилтийн гэрээг байгууллаа
Үйл явдал
/
2021-06-29

Голомт банк олон улсын түншлэлээ өргөжүүлж, Лихтенштейн улсын Enabling Qapital AG хөрөнгө оруулалтын сантай харилцагчдынхаа бизнесийн өсөлтийг дэмжих зорилгоор 5 сая ам.долларын, 3 жилийн хугацаатай зээлийн гэрээг 2020 оны 9-р сарын 2-нд амжилттай байгуулсан билээ. Харин энэ оны 6-р сарын 17-ны өдөр Голомт банк болон Enabling Qapital AG хөрөнгө оруулалтын сан хамтран дахин 3 жилийн хугацаатай, 5 сая ам.долларын зээлийн гэрээнд гарын үсэг зурлаа.

Энэхүү зээлийн гэрээ нь дунд болон урт хугацааны санхүүжилтийн шийдлийг жижиг, дунд үйлдвэр эрхлэгч, харилцагчдадаа санал болгож, бизнес эрхлэлт, ажлын байрыг нэмэгдүүлж, эдийн засгийн хөгжлийг дэмжих томоохон дэмжлэг болох юм.

Голомт банкны зүгээс цар тахлын хүнд хэцүү үед тогтвортой санхүүжилтийн зарчмыг эрхэмлэдэг байгууллагуудтай хамтран ажиллаж, харилцагчдынхаа бизнесийг дэмжих боломж нэмэгдэж байгаад таатай байгаа ба Голомт банканд итгэж хөрөнгө оруулалтын гэрээг дахин байгуулсан Enabling Qapital AG санд талархал илэрхийлье.

Enabling Qapital AG нь Лихтенштейний Раггелл хотод байрладаг. Хэрэгцээтэй газарт санхүүжилт олгох, хөгжиж буй эдийн засгийн системд оролцож чадахгүй хүмүүст санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, боломжийг сурталчлах үйл ажиллагаа явуулдаг байгууллага юм.

Голомт банк нь Монгол Улсын банкны системийг тэргүүлэгчдийн  нэг бөгөөд 2020 оны байдлаар 7.3 их наяд төгрөгийн активтайгаар байгууллага болон жижиг дунд бизнес, иргэдийн банкны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Голомт банк нь харилцагчдын тогтвортой бизнес эрхлэлтийг дэмжих зорилгын хүрээнд  төрөлжсөн санхүүжилтийн шийдлийг бий болгохоор ажиллаж байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.117.137.12)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.