Байгалийн гамшигт өртсөн айл өрхүүдэд тусаллаа
Үйл явдал
/
2021-04-14

“Эрдэнэс Силвер Ресурс” компани нийгмийн хариуцлагынхаа хүрээнд өнгөрөгч 03 дугаар сард болсон цасан болон шуурганы улмаас ихээхэн хохирол амссан Дундговь аймгийн Гурвансайхан сумын малчдад тусаллаа. Энэхүү ажлыг сумын Тамгын газартай хамтран зохион байгуулсан байна.Хүчтэй цасан болон шороон шуурганаас үүдэн Гурвансайхан суманд мал ихээр хорогдож, сэг зэм ихтэй байсныг компанийн машин техник болон хүний нөөцийн тусламжтайгаар цэвэрлэж өгчээ. Гамшигт өртсөн айл өрхүүдэд ахуйн болон хүнсний хэрэгцээний бүтээгдэхүүн хүргэн тусламжийн гараа сунгалаа.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.137.220.92)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.