Хүрэнцавын ордын хайгуулын ажлыг эхлүүллээ
Үйл явдал
/
2021-07-20

“Эрдэнэс Алт Ресурс” ХХК нь Баянхонгор аймгийн Шинэжинст сумын нутагт орших өөрийн эзэмшлийн Хүрэнцавын ордын хайгуулын ажлыг эхлүүллээ.

Тус компани нь Хүрэнцавын ордын хайгуулын тусгай зөвшөөрлийг 2020 онд АМГТГ-аас зохих тогтоол, шийдвэрийн дагуу авч, ордын нөөцийг тогтоох нарийвчилсан хайгуулын ажлыг гүйцэтгэх үүрэг хүлээсэн юм. Энэхүү зорилтын хүрээнд “Эрдэнэс Алт Ресурс” ХХК нь өөрийн эзэмшлийн талбайд геологи, өрөмдлөгийн ажил болон геофизикийн ажлыг гүйцэтгэх хуулийн этгээдийг сонгон шалгаруулах тендерийг зарласан бөгөөд хуулийн хүрээнд гүйцэтгэгч ААН-ийг сонгож, ажил гүйцэтгэх гэрээг шалгарсан 2 компанитай байгуулсан.

Дээрх тендерт шалгарсан “Гео Инженеринг” ХХК болон “Галакси Гео Монголиа” ХХК-иуд нь ажлын даалгаврын дагуу хайгуулын болон геофизикийн ажлыг хайгуулын талбай дээр эхлүүлээд байна. Хүрэнцавын ордын хайгуулын ажлын үр дүнд Монгол орны алтны нөөц нэмэгдэж алтны үндсэн орд шинээр нээгдэнэ гэсэн хүлээлттэй байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.147.60.63)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.