Халдвар хамгааллын дэглэм, тусгай нөхцөл шаардлагыг мөрдөж буй эсэхэд хяналт тавьж байна
Үйл явдал
/
2021-06-18
Худалдаа, үйлчилгээний газруудад Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан нэгдсэн удирдамж, хуваарийн дагуу халдвар хамгааллын дэглэм, тусгай нөхцөл шаардлага, цагийн хязгаарын хэрэгжилтэд дүүргийн Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс, Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын хэлтэс, хороодын албан хаагчид 24 цагаар хяналт тавин ажиллаж байна.
Дүүргийн хэмжээнд өнгөрсөн 24 цагийн хугацаанд 280 аж ахуйн нэгжид хяналт шалгалт хийж, 196 зөрчлийг илрүүлж, зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авч ажиллаж байна.
Иймд худалдаа үйлчилгээний газрууд :
1. Үйлчлүүлж буй иргэдийн халууныг тогтмол хэмжиж, бүртгэл хөтлөх;
2. Дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдсан эсэхийг “COVID19 QR verify” аппликэйшнээр шалгаж нэвтрүүлэх;
3. Хаалганы дэргэд, ариун цэврийн өрөө зэрэг шаардлагатай цэгүүдэд гар халдваргүйжүүлэгч уусмал байрлуулах;
4. Хүн хоорондын зай бариулах, бөөгнөрөл үүсгэхгүй байх;
5. Ажлын байранд 2 цаг тутамд агаар сэлгэлт хийж, цэвэрлэгээ үйлчилгээг тогтмолжуулах;
6. Төлбөр тооцоо хийх хэсэг, лангуунд шилэн болон хуванцар хаалт хийх;
7. Ариутгал халдваргүйжүүлэлтийг тогтмол хийх;
 
8. Орох, гарах чиглэлд тэмдэг, тэмдэглэгээ байршуулах зэрэг халдвар хамгааллын дэглэмийг баримтлан ажиллана уу.
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (18.117.74.231)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.