ХАРШЛЫН ЭСРЭГ ХАМТДАА уриатай “Шарилжгүй Улаанбаатар” аян ХАН-УУЛ ЭКО дүүрэгт үргэлжилж байна
Үйл явдал
/
2021-06-23
Хөл газрын ургамлын тоосноос үүдэх харшлын өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, өвчлөлийн тоог бууруулах, хөл газрын ургамлыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тайрах, хадах, ногоон масс болон малын тэжээл болгон ашиглах, иргэдэд нэгдсэн мэдлэг, зөв ойлголтыг өгөх, цэвэрлэгээний үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилготой дүүргийн хэмжээнд зохион байгуулагдах Шарилжгүй Улаанбаатар аяны бэлтгэл ажлыг хангаж 06 дугаар сарын 10-наас эхлээд байна.
 
• 1-р үе шат 2021 оны 06 дугаар сарын 10-оос 06 дугаар сарын 25-ны өдрүүдэд,
• 2-р үе шат 2021 оны 08 дугаар сарын 05-аас 08 дугаар сарын 20-ны өдрүүдэд зохион байгуулагдана.
Аяны хүрээнд шарилж, лууль цэвэрлэх бүх нийтийн их цэвэрлэгээ
6-р сарын 26, 8-р сарын 07- бямба гаригт зохион байгуулна.
Аж ахуйн нэгж, байгууллага, СӨХ, иргэн бүрийг идэвхтэй оролцохыг уриалж байна.
 
Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар
 
 
 
 
 
 
 
 
 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (3.149.213.44)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.