Хан-Уул дүүрэг “Нэг цэгийн үйлчилгээний төв”-өө шинэчлэн нээлээ
Үйл явдал
/
2021-08-17
?Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газраас Төрийн үйлчилгээг иргэдэд нэг дороос шуурхай хүргэх, үйлчилгээний чанарыг сайжруулж, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор “Нэг цэгийн үйлчилгээний жишиг төв”-өө шинэчлэн нээлээ. Өнөөдөр Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнийг Хан-Уул дүүрэгт явагдаж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар шинэчлэн нээсэн “Нэг цэгийн үйлчилгээний төв”-ийн үйл ажиллагаатай танилцлаа.
 
?Нэг цэгийн үйлчилгээний төв шинэчлэн нээгдсэнээр иргэд төрийн үйлчилгээг түргэн шуурхай авч, цаг хугацаа хэмнэсэн, төрийн олон төрлийн үйлчилгээг нэг дороос хурдан шуурхай авах боломж нээгдэж байгаа юм. Иргэд төрийн үйлчилгээ авахад хүндрэл бэрхшээл үүсэхгүй, иргэдийн хэрэгцээнд тулгуурлан жишиг төвийг дүүргийн “Иргэдэд үйлчлэх төв байр”-ны нэгдүгээр давхарт нээгээд байна. Тус төвөөр өдөрт 200-300 иргэн тогтмол үйлчилгээ авдаг бөгөөд Төрийн үйлчилгээний мэдээлэл лавлагаа, эд хөрөнгийн бүртгэл, кадастр, зурагчин, канон, ТҮЦ машин, даатгал зэрэг 10 гаруй төрлийн үйлчилгээ хүргэдэг. Нэмэлтээр ЗДТГ-ын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс, Газар зохион байгуулалтын албаны чиглэлийн үйлчилгээнүүдийг нэг цэгийн үйлчилгээний төвд нэгтгэн иргэдэд төрийн үйлчилгээг улам ойртууллаа.
 
?Мөн тав тухтай орчин нөхцөлийг бүрдүүлэн иргэд төрийн үйлчилгээ авахад дараалал үүсгэхгүйгээр дугаараараа үйлчилж, төрийн мэдээ, мэдээллийг ил тод түргэн шуурхай, чанар хүртээмжтэй авах нөхцөлийг бүрэн хангасан “Нэг цэгийн жишиг үйлчилгээний төв” нээгдлээ.
 
?Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан Хан-Уул дүүргийг "Цахим дүүрэг" болгох зорилт тавин ажиллаж байгаа. Нэг цэгийн үйлчилгээний төвийг нээхдээ иргэд төрийн үйлчилгээг авахад хүндрэл чирэгдэлгүй түргэн шуурхай авах нөхцөл бүрдүүлж, халдварын дэгдэлт өндөр байгаа энэ үед бүх үйлчилгээний цонхийг шилэн болгож, иргэд төрийн үйлчилгээг авахад хялбар, шинэчлэн тохижуулснаараа онцлог хэмээлээ
 
?Хотын дарга иргэдэд хүргэх үйлчилгээг цахим болгож, хүндрэл, бэрхшээл, хүнд суртал учруулахгүй байх тал дээр анхаарч ажиллах ёстойг онцлов.
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (3.139.239.41)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.