Авто замын нүхэн эвдрэлийг шөнийн цагаар засаж байна
Үйл явдал
/
2021-06-05
Нийслэлийн хэмжээнд 1000 гаруй км хатуу хучилттай зам бий. Ан цав, заадас засварын ажлыг тухай бүрд нь хийхгүй бол заадас нь томорсоор нүх болдог. Улмаар ус, чийг орж, замын суурь бат бэх чанараа алдаж, эвдэрдэг байна. Улаанбаатар хотын олонх замын насжилт хэтэрсэн хэдий ч Нийслэлийн Авто замын хөгжлийн газар болон Улаанбаатар зам засвар, арчлалтын газар ОНӨААТҮГ төсөв, санхүүдээ тулгуурлан, зам засварын ажлыг өнгөрсөн гуравдугаар сараас хойш хийж эхэлсэн.
 
Өдгөө авто замын нүхэн эвдрэлийг засварлах ажлыг иргэдэд хүндрэл, чирэгдэл учруулахгүй байх зорилгоор шөнийн цагаар буюу 22:00-06:00 цагийн хооронд хийж, гүйцэтгэж байгаа юм. Тэд долдугаар сарын 1-нээс өмнө ажлаа дуусгахаар төлөвлөжээ.
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (3.137.183.10)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.