Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо, Чингэлтэй дүүргийн ЖДҮ-ийг хөгжүүлэх бизнес ИНКУБАТОР төвтэй хамтран ажиллана
Үйл явдал
/
2021-06-18
“Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”НҮТББ-ын ерөнхийлөгч Ч.Даваабаяр, Чингэлтэй дүүргийн ЖДҮ-ийг хөгжүүлэх бизнес инкубатор төвийн Захирал Т.Уламбаяр нар хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.
Талууд санамж бичгийн хүрээнд Чингэлтэй дүүргийн ЖДҮ эрхлэгч, баялаг бүтээгчдийг чадваржуулах шат дараалсан сургалтад хамруулах, эрх ашгийг хамгаалах, зөвлөгөө мэдээллээр хангах, үйл ажиллагааг нь олон нийтэд хүргэх чиглэлд харилцан хамтарч ажиллах юм.
 
Чингэлтэй дүүргийн хэмжээнд 804 жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч иргэн, аж ахуй нэгж бүртгэлтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байгаагаас оёдол, модон эдлэлийн үйлдвэрлэлийн салбарт үйл ажиллагаа явуулагчид дийлэнх хувийг эзэлж байна. Харин Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны хувьд Монгол орны 21 аймаг, 330 сум, нийслэл хотын 9 дүүрэгт салбар нэгжтэйгээр үйл ажиллагаагаа идэвхтэй явуулдаг томоохон төрийн бус байгууллагуудын нэг юм.
 
Баялаг бүтээгчид, бичил, жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийг дэмжих, тэдний эрх ашгийг хамгаалах нь нэн чухалд тооцогдож буй энэ цаг үед хоёр талын хамтын ажиллагаа үр өгөөж өгч, цаашид тогтвортой хөгжүүлэхэд хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.Й
Сэтгэгдэл:
Таны IP: (18.117.146.155)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.