“Өвөлжилтийн бэлтгэл хангах, мэдээлэл, заавар зөвлөгөө өгөх" сургалт зохион байгууллаа
Үйл явдал
/
2021-09-09
Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч З.Төмөртөмөөгийн баталсан удирдамжийн дагуу 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн Засаг Даргын Тамгын газар 2021-2022 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангах, гэр, сууцаа дулаалах, сайжруулсан түлшний зөв галлагааны талаарх мэдээлэл олгох сургалтыг Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, нийслэлийн Онцгой байдлын газар, Тавантолгой түлш ХХК- ний холбогдох мэргэжилтэн, албан хаагчидтай хамтран зохион байгууллаа.
 
Энэхүү сургалтад Чингэлтэй дүүргийн Засаг даргын Дэд бүтэц, төлөвлөлтийн асуудал хариуцсан орлогч Д.Отгонбаатар, Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Б.Саруул-Од, гэр хорооллын 7-19 дүгээр хорооны Засаг дарга, зохион байгуулагч, хэсгийн ахлагч нар болон 260 орон тооны бус ажилтнууд оролцсон бөгөөд сургалтаас авсан мэдээлэл, зөвлөмжийг айл өрхөд хүргэж иргэдийн эрүүл мэнд аюулгүй байдлын төлөө бүх шатанд хамтран ажиллах юм.
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (3.12.123.189)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.