Нэмэлт гурав дахь тунд 152 мянга гаруй иргэн хамрагдаад байна
Үйл явдал
/
2021-09-23
18-аас дээш насны иргэдэд энэ сарын 13-наас Синофарм болон Файзер вакциныг хувь хүний сонголтод үндэслэн хийж байна. Нэмэлт гурав дахь тунд 152 мянга гаруй иргэн хамрагдсан бөгөөд 10 мянга гаруй иргэн Синофарм, 100 мянга гаруй иргэн Файзер, 27 мянга гаруй иргэн АстраЗенека вакциныг нэмэлт тунгаараа сонгожээ.
 
Коронавируст халдвар хөнгөн хэлбэрээр туссан иргэд эдгэрснээсээ хойш нэг сарын дараа, хүндэвтэр туссан иргэд эмчийн зааврын дагуу нэмэлт тундаа хамрагдах боломжтой. Харин коронавируст халдвараар огт өвчлөөгүй иргэд нэг болон хоёр тунгийн вакцинжуулалтад хамрагдсанаас хойш гурван сарын дараа нэмэлт тундаа хамрагдах хэрэгтэй.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.21.43.26)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.