“Хариуцлагатай уул уурхайн эрх зүйн орчин ба туршлага” НЭЭЛТТЭЙ ЦАХИМ СУРГАЛТ
Үйл явдал
/
2021-07-10

Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон Канад улсын Засгийн газрын санхүүжилттэй MERIT төсөлтэй хамтран хөгжүүлсэн, уул уурхай болон бусад салбар дах байгаль хамгаалал, байгаль орчны менежментийн талаар төрөөс баримталж буй бодлого, зохицуулалтуудыг танилцуулах “Хариуцлагатай уул уурхайн эрх зүйн орчин ба туршлага” цахим сургалтыг танилцуулж байна.

Энэхүү сургалт БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, Байгалийн нөөцийн газар, Усны газар, УУХҮЯ, АМГТГ, МХЕГ, ШУТИС, Дорнод болон Дундговь аймгийн БОАЖГ-ын холбогдох мэргэжилтнүүд хүргэсэн нийт 17 илтгэгчийн 20 видео хичээлүүд бүхий мэдлэг бататгах тест, түгээмэл асуулт хариултын хэсгүүдээс бүрдэнэ. Сонирхсон хүн бүр доорх линкээр орж, e-mail хаягаар бүртгүүлэн видео хичээлүүдтэй танилцах боломжтой ба мэдлэг бататгах эцсийн сорилыг амжилттай давсан тохиолдолд E-сертификат олгох юм.

https://training-mongolia.thinkific.com/courses/environment

Сургалт нийт 8 цаг үргэлжлэх бөгөөд дараах 6 сэдэвчилсэн модулиудаас бүрдэнэ.

Үүнд:

Модуль I. Байгаль орчны үнэлгээ ба аудит

Модуль II. Байгаль орчны менежментийн төлөвлөгөө /түүний төлөвлөлт, тайлагналт/

Модуль III. Уурхайн хаалтын менежмент ба нөхөн сэргээлт

Модуль IV. Усны нөөцийн менежмент

Модуль V. Химийн хорт болон аюултай бодис, хог хаягдлын менежмент

Модуль VI. Хууль тогтоомжийн хэрэгжилт, жендер, олон нийтийн оролцоо гэсэн сэдвийг хамарч байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.142.135.249)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.