Гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх сургалтыг зохион байгууллаа
Үйл явдал
/
2021-09-15

Цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан Байгаль орчин, аялал жуулчлалын яамны “Төрийн албан хаагчийн сургалт, ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах хөтөлбөр”-ийн хүрээнд гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх талаар мэдлэг олгох, эзэмшүүлэх зорилготой гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх сургалтыг танхим болон цахимаар зохион байгууллаа.

 

Гал, утаа, газар хөдлөлтийн гамшгаас хэрхэн өөрийгөө болон бусдыг хамгаалах, урьдчилан сэргийлэх тухай дадлага, онолын мэдлэгийг Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас хамгаалах сургалт арга зүйн төвийн багш С.Жанчив, Б.Нарантуяа нар зааварлаж хамтран ажиллалаа.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.233.43)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.