Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тогтолцоог бэхжүүлье!
Үйл явдал
/
2021-04-13
Манай улс 2012 оноос “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дэлхийн өдөр 4 дүгээр сарын 28”-ыг угтан 4 дүгээр сард улс орон даяар "Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян”-ийг өрнүүлсээр ирсэн.
 
Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд тус аяныг 9 дэх жилдээ өрнүүлж байгаа бөгөөд аяны хүрээнд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомжийг сурталчлах, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчнөөс урьдчилан сэргийлэх, ажилтны эрүүл мэндийг хамгаалах, аюулгүй ажиллагааны соёл, хандлагыг төлөвшүүлэхэд чиглэсэн сургалт, сурталчилгааны олон арга хэмжээг зохион байгуулж хэвшсэн юм.
 
2020 онд нийслэлийн хэмжээнд нийт 139 осол бүртгэгдсэн. Үүнээс хөнгөн осол-59, хүнд осол-65, хүний амь нас эрсдсэн осол-15 байна.
 
Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд нийт 28 осол бүртгэгдсэн бөгөөд хөнгөн осол-14, хүнд осол-11, хүний амь нас эрсдсэн осол-3 байна.
 
Иймд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн аян” өрнөж байгаатай уялдуулан коронавируст халдварын тархалт өндөр байгаа хүнд цаг үед нийт ажилтан, ажил олгогч Та бүхэнд “Нэн түрүүнд эрүүл мэндээ хамгаалж, ажлын байранд аюулгүй ажиллагаа”-г ханган ажиллахыг уриалж байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.16.137.117)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.