“Сонгины оюу” аяны нэгдүгээр уралдааны ялагчид тодорлоо
Үйл явдал
/
2021-04-22
Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагайн санаачилгаар дүүргийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсээс хүүхэд, залуучууд, иргэдийн ном унших, цахим ном сонсох хандлагыг нэмэгдүүлэх зорилгоор “Сонгино оюу” аяныг зарласан билээ.
 
Аяны хүрээнд хүүхэд залуучууд, иргэдийн дунд “Номын тэмдэглэл хөтлөх”, “Үлгэрч гэр бүл”, “Тик ток” хөдөлгөөнт мэндчилгээний уралдаан зарлагдаж нийт 500 гаруй номын тэмдэглэл, бүтээлүүд ирсэн.
 
Аяны нэгдүгээр уралдааны “Үлгэрч гэр бүл” видео бичлэг, “Тик ток” мэндчилгээний төрөлд 150 гаруй бүтээл ирснээс шилдгүүдээ шалгаруулаад байна. Үүнд:
“ҮЛГЭРЧ ГЭР БҮЛ”-ын уралдаанд:
1-р байрыг СХД-ийн 26-р хорооны иргэн Б.Сугар,
2-р байрыг СХД-ийн 3-р хорооны иргэн Н.Эрдэнэбат,
3-р байрыг СХД-ийн 3-р хорооны иргэн Ц.Галбадрах нарын гэр бүл,
“ТИК ТОК” хөдөлгөөнт мэндчилгээнийуралдаанд:
1-р байрыг “Хөгжил цогцолбор” сургуулийн 1а ангийн сурагч Э.Оюун-Эрдэнэ,
2-р байрыг 12-р сургуулийн 8д ангийн сурагч Б.Үнэнзаяа,
3-р байрыг “Ирээдүй цогцолбор” сургуулийн 2г ангийн сурагч М.Аялгуу нарын бүтээлүүд тус тус амжилт үзүүллээ.
Гэр бүлдээ халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлэн, цагийг үр бүтээлтэй өнгөрүүлж амжилттай оролцсон нийт оролцогчиддоо баяр хүргэе.
 
Сэтгэгдэл:
Таны IP: (3.17.157.6)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.