Иргэдэд халдвар хамгааллын дэглэм баримтлахыг зөвлөн ажиллаж байна
Үйл явдал
/
2021-04-23
Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 1, 2, 3 дугаар хэлтсийн 586 албан хаагчид,, замын цагдаагийн хэлтсийн 116 албан хаагчид, 43 хорооны 348 хэсгийн ахлагчид 272 чиглэлд хөдөлгөөнд оролцож буй иргэдээс асуумж асууж, иргэдийг олноороо бөөгнөрч эрсдэл үүсгэхээс урьдчилан сэргийлэх нөлөөллийн үүргийг өдөр бүр биелүүлж байна.
 
Та бүхэн хөл хорионы дэглэмийг баримтлан, шаардлагагүй тохиолдолд олон нийтийн газраар явахгүй байж өөрийгөө болон хайртай дотны хүмүүсээ халдвараас хамгаалаарай.
Эрүүл мэндийн байгууллагын ажилчид бидний эрүүл мэндийн төлөө өдөр, шөнөгүй ажиллаж байгаа бол та өөрийнхөө болон гэр бүлийнхээ төлөө гэртээ үлдэхэд л хангалттай юм.
Өөрийн сахилга бат, хариуцлагатай үйлдлээр бусдыгаа хамгаалцгаая.
 
Сэтгэгдэл:
Таны IP: (18.223.206.225)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.