СХД: Дархлаажуулалтын цэгүүдээр хяналт шалгалт хийлээ
Үйл явдал
/
2021-04-24
Коронавирусээс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын хоёрдугаар тунг өнөөдрөөс дүүргийн хэмжээнд 18 цэг дээр 60 баг 300-аад хүний бүрэлдэхүүнтэйгээр хийж эхэлсэн.
Үүнтэй холбогдуулан дүүргийн тухайн цэгүүдээр орж хүндрэл бэрхшээл гарч байгаа эсэх, цаашид иргэдийн нэг, хоёрдугаар тунг зэрэг хийхэд чирэгдэл учруулахгүй байхаар төлөвлөлт хийх талаар албаныхантай ярилцлаа.
Мөн иргэдийг дархлаажуулалтад хамруулж байгаа багийнхны хоол хүнс, халдвар хамгааллын хувцасны хангалтыг тасалдуулахгүй байх тал дээр анхаарч ажиллахыг албаныханд үүрэг болголоо.
Өнөөдөр дүүргийн хэмжээнд 9887 хүн дархлаажуулалтын хоёр дахь тунд хамрагдаад байна.
Маргааш буюу 4 дүгээр сарын 24-нд дараах иргэд дархлаажуулалтын хоёр дахь тунд хамрагдана.
Үүнд: - 4 дүгээр сарын 13, 14, 15, 16-ны өдөр дархлаажуулалтад хамрагдах байсан иргэд ДАРХЛААЖУУЛАЛТЫН ЦЭГҮҮД ӨДӨР БҮР 09:00-20:00 ЦАГ ХҮРТЭЛ АЖИЛЛАЖ БАЙНА.
ТИЙМЭЭС ИРГЭД ДАРХЛААЖУУЛАЛТАДДАА ИДЭВХТЭЙ ХАМРАГДАХЫГ УРИАЛЖ БАЙНА.
Хатуу хөл хорионы үед дүүргийн хэмжээнд дархлаажуулалтын ажлыг зохион байгуулахад эмч, сувилагч, эмнэлгийн ажилчид, цагдаагийн 1, 2, 3-р хэлтэс, замын цагдаагийн хэлтэс, онцгой байдлын алба, Улаан загалмайн хороо, төрийн албаны 1000 гаруй албан хаагчид хамтран ажиллаж байна. Та бүхэндээ талархал илэрхийлье!
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (3.142.212.160)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.