СХД: Дүүргийн хэмжээнд 98498 иргэн "covid-19" халдварын эсрэг дархлаажуулалтын вакцинд хамрагдсан байна

Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд өчигдөр /2021.04.25/ 806 эрүүл мэндийн ажилтан иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг 24 цагаар тасралтгүй түргэн шуурхай хүргэн ажиллалаа.
Үүнд, СХДЭМТ – 355, Салбар 2 амбулатори, 43 хорооны өрхийн эрүүл мэндийн төвд 398 болон резидэнт 53, хувийн хэвшлийн 12 эрүүл мэндийн ажилтан үүрэг гүйцэтгэв.
Өчигдөр /2021.04.25/ байнгын дархлаажуулалтын 18 цэгт нийт 270 хүний бүрэлдэхүүнтэй 18 баг, 2 явуулын 4 автобусанд 8 хүний бүрэлдэхүүнтэй багууд тус, тус ажиллаж 9472 иргэнийг дархлаажуулалтанд хамрууллаа. Дүүргийн хэмжээнд нийт 98498 иргэнийг дархлаажуулалтанд хамруулсан байна.
Мөн СХДЭМТ-өөс 8 хүний бүрэлдэхүүнтэй явуулын 2 баг 485 иргэнээс PCR /ПГУ/ шинжилгээ авсан, явуулын автобус тандалтын баг номин худалдааны төвийн үүдэнд 4 хүний бүрэлдэхүүнтэй баг 200 иргэнээс шинжилгээ авсан, нийт 685 иргэнийг шинжилгээнд хамрууллаа.



Сэтгэгдэл:
Таны IP: (18.220.69.92)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
2025-04-25
-
2025-04-25
-
2025-04-24
-
2025-04-22
-
2025-04-25
-
2025-04-24