СХД: Дархлаажуулалтын нэг, хоёрдугаар тунг зэрэг хийж эхэллээ
Үйл явдал
/
2021-04-28
Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд 18-аас дээш насны бүх иргэдэд Синофарм (Хятад) үйлдвэрийн дархлаажуулалтын нэгдүгээр тунг хийж эхэллээ.
Мөн өнөөдөр АстраЗенека (Энэтхэг), ВероЦел (Хятад) вакцины давтан тунг хийж байна.
Өчигдөр /2021.04.26/ 806 эрүүл мэндийн ажилтан иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг 24 цагаар тасралтгүй түргэн шуурхай хүргэн ажиллалаа.
Өчигдөр /2021.04.26/ байнгын дархлаажуулалтын 18 цэгт нийт 270 хүний бүрэлдэхүүнтэй 18 баг, 2 явуулын 4 автобусанд 8 хүний бүрэлдэхүүнтэй багууд тус, тус ажиллаж 10761 иргэнийг дархлаажуулалтад хамрууллаа.
Дүүргийн хэмжээнд нийт 109,259 иргэнийг дархлаажуулалтад хамруулсан байна.
 
ӨДӨР БҮР ДАРХЛААЖУУЛАЛТ ХИЙХ ТУЛ БӨӨГНӨРӨЛ ҮҮСГЭХГҮЙ БАЙНА УУ!
ДАРХЛААЖУУЛАЛТЫН ЦЭГҮҮДИЙН АЖИЛЛАХ ХУГАЦАА
09:00-18:00
13:00-14:00 халдваргүйжүүлэлт хийнэ
 
 
 
  •  
Сэтгэгдэл:
Таны IP: (3.15.229.111)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.