Тусгай зориулалтын мананцараар 3 дахь удаагийн ариутгал, халваргүйтгэл хийх ажлыг зохион байгуулж байна
Үйл явдал
/
2021-05-01
“Covid-19” халдварын тархалт ихэссэнтэй холбоотойгоор дүүргийн хэмжээнд нийтийн эзэмшлийн зам талбайд тусгай зориулалтын мананцар үүсгэгч автомашинаар 3 дахь удаагийн ариутгал халдваргүйтгэлийн ажлыг өнөөдөр /2021.04.30/ зохион байгуулж байна.
 
Тус ажлын хүрээнд 43 хорооны нутаг дэвсгэрийн нийтийн эзэмшлийн 918600 мкв талбай, 57 автобусны буудал, 51 худгийн 2160 мкв талбай, 154 хүүхдийн тоглоомын талбайг тусгай зориулалтын 7 автомашинаар нийт 1204 удаагийн давтамжтайгаар ариутгал халдваргүйтгэлийн ажлыг хийж байна.
 
Эхний ариутгал халдваргүйтгэлийн ажлыг дөрөвдүгээр сарын 03, 04-ний өдрүүдэд, 2 дахь удаагийн ариутгал халдваргүйтгэл дөрөвдүгээр сарын 15, 16-ний өдрүүдэд хийсэн билээ.
 
 
 
 
 
 
 
 
 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (13.58.51.228)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.