МЭНДЧИЛГЭЭ
Үйл явдал
/
2021-05-13
Хүн ардынхаа эрүүл мэндийн манаанд ачааны хүндийг үүрч, өдөр шөнийг үл хайхран зүтгэж яваа сувилагч нартаа “Олон улсын сувилагчдын баяр”-ын мэндийг хүргэе. Та бүхэндээ ажлын амжилт хүсэн ерөөж, хүн ардаа энэрэн сувилах ариун цагаан буян тань дэлгэрч байхын ерөөлийг дэвшүүлье.
Монголын ард түмний эрүүл мэндийн төлөө цар тахалтай нүүр тулан буянтай үйлс бүтээж, сэтгэл, оюунаа зориулан ажиллаж байгаа нийт СУВИЛАГЧ, тусай мэргэжилтэн та бүхэндээ Олон улсын сувилагчийн өдрийн мэндийг СХДЗДТГ-ын нийт хамт олны өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн мэндчилгээг дэвшүүлье.
Өнөөдөр дэлхий дахинд Сувилахуй, шинжлэх ухааны үндэслэлтэй хөгжин, сувилагч мэргэжилтэн нь биеэ даасан үйл ажиллагаа явуулдаг, өндөр үнэлэмжтэй, нэн хэрэгцээтэй мэргэжилтний тоонд ордог болсон байна.
Цаашид сувилагчийн хөдөлмөрийг бодитойгоор үнэлж, хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлэн, сувилахуйн үйл ажиллагааг бие даан явуулдаг сувилагчдыг бий болгох шаардлагатай бөгөөд нийгмийн хэрэгцээ байгааг бид үе шаттай, бодлогоор зохион байгуулах болно.
Эмч нар болон бусад мэргэжилтнүүдтэйгээ хамтран баг болж, ажилладаг сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтнүүдээ дахин баярын мэнд хүргээд, талархал илэрхийлье.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.168.8)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.