СХД: 62 дугаар сургуулийн ойр орчимд хуримтлагдсан барилгын хог хаягдлыг цэвэрлэн, зөөвөрлөлөө
Үйл явдал
/
2021-05-13
Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2019, 2020 онд зөвшөөрөлгүй баригдсан авто гараашуудыг буулгаж, 62 дугаар сургуулийн өргөтгөлийн бүтээн байгуулалт хийгдсэн.
Тус байршлуудад их хэмжээний барилгын хог хуримтлагдсаныг "Иргэдэд ээлтэй орчныг сайжруулах" аяны хүрээнд өнөөдөр /2021.05.12/ дүүргийн Засаг даргын Тамгын газар, Тээвэрлэлт үйлчилгээний төв ОНӨААТҮГ-тай хамтран 1 ковш, 5 хог тээврийн автомашин 16 хүний бүрэлдэхүүнтэй бригад гарган бүрэн цэвэрлэж, орон сууцны хороооллын иргэдийн ая тухтай цэвэр орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэн ажиллаж байна.
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (18.117.187.62)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.