СХД: Төгсөх ангийн сурагчдад зориулсан “BOOM” төслийн цахим уулзалт боллоо
Үйл явдал
/
2021-05-15
Сонгинохайрхан дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн элсэлтийн Ерөнхий шалгалт өгөх 2212 төгсөгчдөд зориулсан цахим уулзалтыг зохион байгууллаа. “BOOM” төслийг цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалж Ерөнхий боловсролын 12 дугаар ангийн суралцагчдыг элсэлтийн ерөнхий шалгалтад амжилттай оролцоход туслах, мэргэжлээ зөв сонгоход дэмжлэг үзүүлэх зорилготой санаачлан хэрэгжүүлж эхлээд байна.
 
Хүүхэд бүр мэргэжлээ зөв сонгосноор хаана ямар сургуульд сурч, ямар мэдлэг олж авах, чадвар хуримтлуулах, дараа нь ямар газар ажиллаж, хэнтэй танилцаж, өөрийгөө хөгжүүлэх, нээх, өөрийгөө хэн болохыг бусдад хэрхэн харуулах вэ? гээд тухайн хүний цаашдын магадгүй насан туршийн амьдралтай холбоотой бүхий л асуудлууд хамаардаг.
Тиймээс төслийн хүрээнд дүүргийн зүгээс элсэлтийн Ерөнхий шалгалтад бэлтгэж буй сурагчдад зориулсан хэд, хэдэн ажлуудыг хэрэгжүүлж эхлээд байна. Тус хэрэгжүүлж байгаа ажлуудад идэвхтэй хамрагдаж, элсэлтийн ерөнхий шалгалтад даа амжилттай оролцохыг уриалж байна.
 
ДҮҮ НАРТАА АМЖИЛТ ХҮСЬЕ!
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.12.232)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.