СХД: Эцэг, эхчүүдийн зөвшөөрөлд үндэслэн, танхимын давтлага өнөөдрөөс эхэллээ
Үйл явдал
/
2021-05-18
БШУ-ны сайдын тушаалын дагуу дүүргийн ЕБС-ийн 12-р ангийн суралцагчдад танхимын давтлагыг 2021.05.17-ны өдрөөс 2021.06.17-ны өдрийг дуустал 1 сарын хугацаатай зохион байгуулахаар баталсан. Үүний дагуу ЕБС-иуд эцэг, эхчүүдийн зөвшөөрлийг үндэслэн өнөөдрөөс эхлэн танхимын давтлага хичээллэж эхлээд байна.
Өнөөдөр /2021.05.17/ дүүргийн хэлтэс албадын удирдлагуудын хамт 9-р сургуулийн төгсөх ангийн сурагчидтай уулзаж халдвар хамгааллын дэглэм сайтар сахиж, дүүргээс хэрэгжүүлж байгаа төсөл, давтлага хичээлдээ идэвхтэй хамрагдан элсэлтийн ерөнхий шалгалтаа амжилттай өгөхийг захилаа.
Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд 27 сургуулийн төгсөх ангийн 2212 сурагч элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэж байна. Эдгээр төгсөх ангийн сурагчдад онцгой анхаарч шалгалтад амжилттай оролцоход туслах, мэргэжлээ зөв сонгоход дэмжлэг үзүүлэх “boom” төслийг санаачлан хэрэгжүүлж эхэлсэн.
“Boom” төслийн хүрээнд
• 12-р ангийн 2000 гаруй суралцагчдад Мобиком корпорацитай хамтран дататай дугаарыг үнэгүй олгосон.
• “Багшийн туслах 800” апп-ны 1 сар ашиглах эрхийг 2207 суралцагчдад үнэ төлбөргүй олгосон.
• Дүүргийн шилдэг багш нар (математик, монгол хэл, нийгэм, англи хэл, физик, хими, биологи) гүнзгийрүүлсэн давтлагыг долоо хоног бүрийн мягмар, пүрэв гарагуудад 14:00-18:00 цагийн хооронд зохион байгуулахаар төлөвлөөд байна.
Дүүргийн 27 сургуулиуд дээр ариутгал, халдваргүйжүүлэлтийг гурван удаагийн давтамжтай хийсний дараа сурагчдыг хүлээж авсан бөгөөд нэг ангид 8-10 сурагчдыг цөөн тоогоор суулган хичээллэж байна.
 
 
 
 
 
 
 
 
 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (18.218.171.212)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.