СХД: Газар чөлөөлсөн талбайд хийгдэх бүтээн байгуулалтын зураг төслийн анхны хувилбар бэлэн боллоо
Үйл явдал
/
2021-05-26
Сонгинохайрхан дүүргийн 17-р хороо Өнөр бүсийн арын зам дагуух газар чөлөөлсөн талбайд хийгдэх бүтээн байгуулалтын ажлын зураг төслийн анхны хувилбар өнөөдөр бэлэн боллоо.
Зураг төслийн анхны хувилбарыг УБЗАА-ны Хотын тохижилт, цэцэрлэгжүүлэлтийн хэлтсийн дарга М.Гансэлэм, Хот байгуулалт хариуцсан мэргэжилтэн А.Билэгжаргал, Архитектор Э.Мөнх-Энэрэл нар танилцуулж, бүтээн байгуулалт өрнөх талбай дээр хамт ажиллалаа.
 
Албаны хүмүүстэй зураг төслийн хувилбарыг бодит байдалтай харьцуулан дүгнэн зарим хэсгийг өөрчилж дахин боловсруулах талаар зөвлөлдлөө.
 
Газар чөлөөлсөн талбайн анхны зураг төслийн хувилбарт стандартад нийцсэн 3 метр өргөнтэй явган хүний зам, дугуйн зам, ногоон зүлэгжүүлэлт, үерийн далан сувгийн аюулгүй байдлыг хангах зорилгоор мод, бут, сөөгийг түлхүү суулгахаар тусгагджээ.
 
Энэхүү талбайд зөвшөөрөлгүй олон жил болсон 132 ширхэг гарааш, чингэлэг, контейнеруудыг чөлөөлөх ажил бүрэн дууссан бөгөөд талбайн үүсмэл хог хаягдлыг цэвэрлэн бүтээн байгуулалтын ажил эхлүүлэх бэлтгэл байдлыг бүрэн хангасан юм.
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.97.170)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.