СХД: Иргэдийн бүлгийн бригадууд үерийн далан, нийтийн эзэмшлийн зам талбайг самнан цэвэрлэж байна
Үйл явдал
/
2021-05-28
“Иргэдэд ээлтэй орчныг сайжруулах” аяны хүрээнд Өнөр бүс орчмын нийтийн эзэмшлийн зам талбайг иргэдийн бүлгийн хоёр бригад 50 хүний бүрэлдэхүүнтэйгээр өнөөдөр самнан цэвэрлэж байна.
 
Тус ажлын хүрээнд Өнөр хорооллын арын үерийн далан сувгийн 23750 кв.м, орон сууц хороолол доторх нийтийн эзэшлийн 6258 кв.м талбайг цэвэрлэж, 52.6 тн хог хаягдлын Нарангийн төвлөрсөн хогийн цэгт хүргэсэн.
 
Цаашид иргэдийн бүлэг дүүргийг бүхэлд нь самнаж, орчны цэвэрлэгээг гүйцэтгэнэ. Тиймээс иргэн, аж ахуйн нэгж, албан байгууллагууд нийгмийн хариуцлагаа ухамсарлан ойр орчмын хог хаягдлыг цэвэрлэхийг уриалж байна.
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (18.116.118.229)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.