СХД: Баянхошуу дэд төвийг түшиглэн гэр хорооллыг орон сууцжуулна
Үйл явдал
/
2021-05-29
Өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар болон бусад удирдлагуудын хамт Сонгинохайрхан дүүрэгт өрнөж буй бүтээн байгуулалтуудын талбайд ажиллалаа.
 
Удирдлагуудын хамт Баянхошуу дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлын явц, Баянголын аманд баригдах орлогод нийцсэн 2000 айлын орон сууц төсөл, Их тойруугийн авто зам, Соёлын ордны барилгын ажил, Түрээслээд өмчлөх 126 айлын орон сууцны төсөл, шинээр баригдаж байгаа төв цэвэрлэх байгууламж болон нүхэн гарц хийх газруудыг сонгон ажилласан.
 
Сонгинохайрхан дүүргийн хувьд Баянхошуу, Толгойт дэд төвүүдийг түшиглэн хотын төвлөрлийг сааруулах, орлогод нийцсэн орон сууцны хорооллуудыг барих боломж бүрдэж байна. Ингэснээр иргэдийн суурьшлын төвлөрлийг бууруулж, хотын төв рүү чиглэсэн шилжилт хөдөлгөөн, хэт бөөгнөрлийг захын дүүргүүдэд хуваах боломжтой юм.
 
 
 
 
 
 
 
 
 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (18.224.73.175)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.