СХД: Дүүргийн онцгой комиссын бүрэлдэхүүн үерт автсан хороодод ажиллалаа
Үйл явдал
/
2021-06-15
Өнөөдөр дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, Газар зохион байгуулалтын албаныхантай хамтран нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай үерт автсан 9, 25, 40 дугаар хороодод ажиллалаа.
 
Эдгээр гурван хороог дамнан булаг, хөрсний ус ихээр нэвчин гардаг бөгөөд аль ч улиралд усанд автах эрсдэлтэй хороодод тооцогддог юм. Харин сүүлийн өдрүүдэд ихэнх нутгаар үргэлжилсэн бороо орж буй нь усны судал, үерийн ам даган буусан айл өрхүүдэд хүндрэл учруулж байна.
 
Өмнөх долоо хоногт эдгээр эрсдэлтэй хороодод Нийслэлийн хот тохижилтын газрын дарга Б.Мөнхцэцэгтэй хамт ажиллаж үерийн далан барих боломжтой газруудыг судлан, Нийслэлийн төсөвт суулгахаар болсон.
Харин өнөөдөр тус хэсэгт үерт автаад буй нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай айл өрхүүдийн нөхцөл байдал дээр ажиллахдаа үер, ус байгалийн гамшигт үзэгдэлтэй тэмцэх ажлын хэсгийнхийг эрсдэлийг бууруулах арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэхийг үүрэг болгов.
Хороодын зарим өрхүүд үерийн ам дагуу өөрийн эзэмшлийн хашаагаа сунгаж барьсан нь явган болон авто замыг усанд автаж, эвдрэхэд нөлөөлсөн байв.
Байгалийн хүчин зүйлийг хурдан хугацаанд шийдэх боломжгүй ч гэсэн Дүүргийн Засаг даргын нөөц хөрөнгөөр үер, ус байгалийн гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх бэлтгэл байдлыг хангаж ажиллаж байна.
Мөн үерт автсан хэсгүүдийн түвшин өндөр, хүүхдүүд хараа хяналтгүй усанд өртөх эрсдэлтэй байгааг хороодын удирдлагуудад сануулж хөдөлгөөн хориглох, анхааруулгын тууз татаж, хороодын иргэдийг үер, усны аюулаас сэрэмжлэх мэдээ, мэдээллээр хангаж ажиллахыг анхааруулав.
 
 
 
 
 
 
 
 
 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (52.15.129.253)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.