С.Эрдэнэ: Хүнс, шатахуун, эм, эмнэлгийн хэрэгслийн хангамж улам ховордоно
З.Батхуяг
Үйл явдал
/
2022-03-22

Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, шатахууны үнэ өсөж буй асуудлаар бүлгийн гишүүд ямар ажил хийж буй талаар АН-ын дарга С.Эрдэнэ мэдээлэл өгөв. 

Тэрбээр "АН-аас ажлын хэсэг гарч инфляц, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийн судалгааг хийж байгаа. Судалгааны үр дүнг гарахаар мэдээлэл өгнө. Гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийг арга буюу нэрлэж байна. Рубль, долларын ханшийн зөрүүг үнэнээр мэдээлэхгүй байгаа. Ойрын хугацаанд судалгаанд тулгуурлан бодит мэдээлэл гаргаж, эрх баригчдад шаардлага хүргүүлнэ. Олон улсын эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэн энэ үед Монголын төрөөс урьдчилсан байдлаар арга хэмжээ авч буй байдал харагдахгүй байна. 

Хүнс, шатахуун, эм, эмнэлгийн хэрэгслийн хангамж улам ховордсоор байгаа. Нөөц нь ямар байгаа талаар ярьж, анхаарч байгаа төрийн өндөр албан тушаалтан, байгууллага алга" гэлээ. 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.139.86.18)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.