Н.Тавинбэх сайд аа!!! 7,3 тэрбумын ХУРИМТЛАГДСАН өрөө хэзээ барагдуулах вэ
З.Батхуяг
Үйл явдал
/
2022-03-22

Монгол Улсын эдийн засгийн чуулганыг зохион байгуулахаар Засгийн газар ихээхэн ач холбогдол өгч байгаа. Энэ хүрхээнд өнөөдрөөс “Шинэ сэргэлтийн бодлого”-ын  “Эрчим хүчний сэргэлт”-ийн салбар хэлэлцүүлэг боллоо. Хэлэлцүүлгийн үеэр Эрчим хүчний сайд Н.Тавинбэх “"Шинэ сэргэлтийн бодлого"-ын хүрээнд нийт 22  төсөл хэрэгжүүлнэ. Таван толгой ДЦС (450Мвт) барьснаар өмнийн говийн баялгийг эдийн засгийн эргэлтэд оруулах боломж бүрдэнэ. Мөн "Оюутолгой"  дотоодоос эрчим хүчээ ханган, жил бүр 120 сая ам.долларыг гадагшаа зарцуулдаг байсан нь зогсох юм. Энэ төслийг төрийн хөрөнгө оруулалтаар байгуулах тул төрийн өмчит компани байгуулсан. Төслийн 70 хувийг төслийн  санхүүжилтийн зарчмаар шийднэ. Дараагийн чухал төсөл нь Эрдэнэбүрэнгийн 90Мвт-ын усан цахилгаан станц юм. Энэ төслийн нийт өртгийн  хувийг улсын төсвийн хөрөнгөөр, үлдсэнийг нь БНХАУ-ын зээлийн хөрөнгөөр шийднэ. Нутгийн иргэдийн эрх ашгийг хамгаалан, тэдэнд нөхөн төлбөр олгоно. Энэ станц 2028-2030 онд ашиглалтад орно” гэдгийг онцлов.

Гэтэл Агаарын бохирдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.610дахь заалтыг үндэслэн Засгийн газрын 2017 оны 199 дүгээр тогтоолоор “Гэр хорооллын өрхөд цахилгаан эрчим хүчний тарифын хөнгөлөлт үзүүлэх журам”-ыг баталж, журмын 2,111, 2,212-ын заалтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Эрчим хүчний зохицуулах хорооноос дараах тогтоолыг гаргасан байна.  Үүнд:•“Нийслэлийн гэр хорооллын өрхийн ахуйн хэрэглээ, халаалтын зориулалтаар хүйтний улиралд орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифыг 100 хувиар бууруулж хөнгөлөлт үзүүлэх тухай”  2017 оны 203, 2018 оны 317, 2019 оны 433,  “Төв, Зүүн, Өмнөд, Баруун, Алтай-Улиастай эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбогдсон аймгийн төв, арван мянгаас дээш хүн амтай сум, суурин газрын гэр хорооллын хоёр тарифт тоолууртай айл өрхийн орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифт 50 хувийн хөнгөлөлт үзүүлэх тухай” 2017 оны 204, 2018 оны 318, 2019 оны 434, Засгийн газрын 2020 оны 115 дугаар тогтоолоор дээрх журмын 2.2 дахьзаалтын “50 хувиар”гэснийг “100 хувиар”болгон өөрчилсөн.2.23.Гэр хорооллын өрхийн ахуйн хэрэглээ, халаалтын зориулалтаар хүйтний улиралд орой,  шөнийн  цагт  хэрэглэсэн  цахилгааны  тарифын  хөнгөлөлтөд  2017-2020  онд  нийт 47,673.4 сая төгрөг олгохоос Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо 40,354.0 сая төгрөгийг санхүүжүүлж, 7,319.4 сая төгрөгийн хуримтлагдсан өр төлбөр үүссэн байна.

Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооныжилийн эцсийн санхүүгийн тайланд 2017-2020 онд хуримтлагдсан 7,319.4 сая төгрөгийн өр төлбөрийг тайлагнаагүй байна.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.181.36)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.