Ц.Нямдорж: Жинхэнэ эзэн нь нас барчихсан учраас ХӨТЛИЙН ҮЙЛДВЭРИЙГ төр мэдэлдээ авлаа
З.Батхуяг
Үйл явдал
/
2022-03-24

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж сайд мэдээлэл хийлээ. "Хөтөлийн цемент, шохойн үйлдвэрийг 2011 онд концессын гэрээгээр хувийн хэвшилд шилжүүлсэн. Гэрээний хугацаа 2021 онд дууссан. Засгийн газар 2015 онд өртэй нь хувьчилчихсан. Хувьчилж авсан хүн нь нас барсан. Өв залгамжлагчид нь авахгүй гэлээ. Хууль хяналтынхан шалгаад хувьчлах шийдвэрээ хүчингүй болго гэсэн санал ирүүлсэн. Үүний дагуу хувьчилсан шийдвэрийг нь хүчингүй болголоо. Энэ үйлдвэрийн цаашдын асуудлыг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар хариуцна. Энэ үйлдвэр өмнө нь 50 орчим сая долларын зээлтэй байсан. Уг зээлийг Хөгжлийн банкнаас авсан. Зээлсэн мөнгөө өмнө нь Худалдаа хөгжлийн банк болон гадаадаас авсан зээлдээ зарцуулаад дууссан" гэлээ. 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.97.216)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.