ТӨВ АЙМАГ ТӨРИЙН ЦАХИМ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ СИСТЕМ БУЮУ E-MONGOLIA-Д ХОЁР ШАТЛАЛТ 60 ТӨРЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ НЭВТРҮҮЛЛЭЭ
Монгол улсын Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас Төрийн үйлчилгээг цахимжуулах “Цахим аймаг” болох хөтөлбөрийн хүрээнд “И-Монгол академи” УТҮГ-ын ажлын хэсэг манай аймагт ажиллаж, аймгийн ЗДТГ-ын бодлогын мэргэжилтнүүд болон харьяа агентлаг, байгууллагын ажилтан, албан хаагчид, 27 сумын төрийн үйлчилгээний операторуудад 5 хоног сургалт зохион байгуулсан. Энэхүү сургалтаар Төв аймгийн хэмжээнд төрийн зарим үйлчилгээг үзүүлдэг аймгийн ЗДТГ-ын “Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтэс”, “Төрийн архив”, “Онцгой байдлын газар”, “Байгаль орчин, аялал жуулчлалын газар”, “ Эрүүл мэндийн газар”, “Цагдаагийн газар”, Зуунмод сумын ЗДТГ, “Боловсрол, шинжлэх ухааны газар”, “Төв -Чандмань ДЭХГ”, “Авто тээврийн төв”, “Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар” зэрэг байгууллагын 2 шатлалт 60 төрлийн үйлчилгээг Төрийн цахим үйлчилгээний систем /E-Mongolia/-д нэгтгэлээ. Ингэснээр иргэд дээрх байгууллагуудын үйлчилгээг заавал өөрийн биеэр очиж авах шаардлагагүй, цахимаар хүсэлтээ өгч шийдвэрлүүлэх боломж бүрдэж байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.14.254.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
19 цаг 3 мин
-
19 цаг 3 мин