ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙН ЗАВОДЫН ЗОХИОН БҮТЭЭГЧИД УЛСЫН ОЛИМПИАДАД ОРОЛЦОНО
Үйл явдал
/
2022-04-05

Засвар механикийн завод зохион бүтээгч инженерүүдийнхээ дунд “МОНГОЛ ИНЖЕНЕР 2022” CAD/CAE/CAM-ийн Улсын олимпиадын оролцогчдыг тодруулах уралдааныг өнгөрсөн баасан гарагт зохион байгууллаа. Уралдаанд найман инженер оролцов. Тэд гурван цагийн дотор, бага оврын 0,7 кг жинтэй зөөврийн тиски зохиомжлон, гурван хэмжээст болон ажлын зураг гаргах, инженерийн тооцоолол хийх даалгавар гүйцэтгэжээ. Уралдааны дүн гарахад Инженер зохион бүтээгч Б.Энхбат түрүүлж, инженер технологич Е.Жүжжасар дэд, инженер зохион бүтээгч А.Лхагваа гутгаар байр эзэлж, Улсын олимпиадад оролцох эрх гардлаа. Энэхүү уралдааныг CAD/CAE/CAM-ийн Улсын олимпиадын олон удаагийн аварга, тус заводын инженер зохион бүтээгч Б.Данаажав, Зохион бүтээх технологийн албаны дарга Ц.Чулуун-Эрдэнэ нар шүүн явууллаа. 

Уралдааныг нээж Заводын дарга Б.Баасансүрэн хэлсэн үгэндээ: “Зохион бүтээгч инженер бол Засвар механикийн заводын “тархи толгой”.  Зохион бүтээгчээс гарсан бүтээл  Технологийн дамжлагуудыг дамжиж эцсийн бүтээгдэхүүн болохдоо инженерүүдийн зурагтай яв цав таарч байх ёстой. Эцсийн бүтээгдэхүүний чанар та бүхнээс ихээхэн хамааралтай” гэж онцлов. 

Инженерийн зохион бүтээх үйл ажиллагааг хөгжүүлэх, инженерийн төсөл, тооцоонд CAD/CAE/CAM систем, механикийн онолын болон тооцооны загварчлалыг мэргэжлийн түвшинд өргөн хүрээнд хэрэглэх ур чадвартай шилдэг инженер, оюутныг шалгаруулах зорилготой Улсын олимпиад энэ сарын 22-24-нд болох бөгөөд Б.Данаажав, Ц.Чулуун-Эрдэнэ нар урилгаар шүүх аж. 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.146.34.146)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.