“ХАРИЛЦАН ХҮНДЭТГЭЕ” АЯН ӨНДӨРЛӨЛӨӨ
Үйл явдал
/
2022-04-05

Жендэрийн Үндэсний Хороо нь Швейцарийн хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хүн Амын Сангийн дэмжлэгтэйгээр “Харилцан Хүндэтгэе” аяныг Хайраа хайрлая, Хандлагаа өөрчилье, Хамтдаа үлгэрлэе уриатайгаар 2022 оны 03 дугаар сарын 01-ээс 04 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал үндэсний хэмжээнд амжилттай зохион байгуулж, өнөөдөр өндөрлөлөө.

Жендэрийн Үндэсний Хорооны Ажлын Алба тус аяныг чин сэтгэлээсээ дэмжиж, эерэг хандлагаар түүчээлсэн эрхэм хүндэт та бүхэнд талархал илэрхийлж байгааг хүлээн авна уу. Аянд албан ёсоор нэгдэж, жендэрийн хэвшмэл ташаа ойлголтоос татгалзах агуулга бүхий нөлөөллийн үйл ажиллагааг эрчимтэй давалгаалсан 167 байгууллага хамт олонд баярлалаа.
 
Мөн албан ёсоор аянд нэгдээгүй ч зүрх сэтгэлээрээ бидэнтэй үргэлж хамт байж аяны үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн нийт төрийн болон хувийн хэвшил, олон нийтийн байгууллага, иргэддээ талархаж байна. Та бүхэнд цааш цаашдын ажил үйлс, амьдралд нь хамгийн сайн сайхан бүхнийг хүсч, үргэлж улс нийгмийнхээ тогтвортой хөгжлийн түүчээлэгчид байгаарай хэмээн хүсэн ерөөе. Аянд 167 байгууллага нэгдэж, аяны албан ёсны нөлөөллийн 6 төрлийн контент зөвхөн нийгмийн сүлжээгээр гэхэд 520,300 хүнд хүрчээ.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.119.106.135)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.