Баянгол Дүүргийн удирдах ажилтнууд архив, албан хэрэг хөтлөлтийн багц сургалтад хамрагдав
Үйл явдал
/
2022-04-05
БГД-ийн Засаг даргын Тамгын газраас нийслэлийн Архивын газартай хамтран дүүргийн нийт удирдах ажилтнуудад зориулан архив, албан хэрэг хөтлөлтийн багц сургалтыг хоёр хэсэгт хуваан зохион байгууллаа.

Сургалтаар Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хууль шинэчлэгдсэнтэй холбогдуулан шинээр батлагдсан журам, стандарт, тоон гарын үсгийн хэрэглээ, албан хэрэг хөтлөлтийн нэгдсэн системд удирдах ажилтнуудын анхаарах асуудлыг танилцуулан, мэргэжил, арга зүйн зөвлөмж өглөө. Энэхүү сургалтад дүүргийн Засаг даргын Тамгын газар, дэргэдэх хэлтэс, нэгжүүд, хороод, төрийн өмчийн сургууль, цэцэрлэгүүд зэрэг нийт 98 байгууллага хамрагдлаа.

Үүнд, “Албан хэрэг хөтлөлтийн нийтлэг журам”-ын хэрэгжилтийг хангуулахад удирдах албан тушаалтны анхаарах асуудал, баримт боловсруулан тоон гарын үсгээр баталгаажуулан илгээх, “EDос” системийн ашиглалтад удирдлагуудын анхаарвал зохих асуудал, баримт бичгийн стандарт MNS 5140-1,2,3:2021, “Байгууллагын архивын үйл ажиллагааны нийтлэг журам”-ын хэрэгжилт, байгууллагын архивын “Баримт нягтлан шалгах комисс”-ын үйл ажиллагаа зэрэг сэдвийн хүрээнд мэдлэг, мэдээлэл олголоо. 

Мөн сургалтад дүүргийн Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Б.Мөнгөнхуяг оролцож 2022 оны 1 дүгээр улирлын байдлаар дүүргийн хэмжээнд нийт 10521 албан бичиг ирж шийдвэрлэгдэж, бичгийн шийдвэрлэлт 95,3 хувь, дундаж хоног 5,3 байна. Цаашид албан хэрэг хөтлөлт, түүний шийдвэрлэлтийг онцгойлон анхаарч баримт бичигт албан хэрэг хөтлөлтийн стандартыг мөрдүүлэх, албан бичгийн шийдвэрлэлт, албан хэрэг хөтлөлтийн edoc.ulaanbaatar.mn системийн ашиглалтыг сайжруулж, зөрчлийн тоог бууруулан, тоон гарын үсгийн ашиглалтыг нэмэгдүүлж ажиллахад удирдах албан тушаалтнуудын оролцоо чухал болохыг санууллаа.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.143.254.90)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.