Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд Э.Бат-Үүл нарын давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр боллоо. Хуралдаанаар Э.Бат-Үүлд холбогдох хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт шилжүүлж, түүнийг батлан даалтад гаргах шийдвэр гаргалаа. Түүнийг Нийслэлийн Засаг даргаар ажиллаж байхдаа өөрийн хүү Б.Чулуудайн хувь эзэмшдэг "Гранд лайн" компанийг гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчээр шалгаруулж эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан, Төрийн орон сууцны корпорац (ТОСК)-ын захирал А.Гантулга, "Бэрэн групп"-ийн ерөнхий захирал Б.Мөнхтөр, хүү Б.Чулуудай нартай бүлэглэн "Буянт-ухаа-2" хорооллын санхүүжилтээс их хэмжээний мөнгө шамшигдуулж хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашигласан гэм буруутайд тооцож, 4 жилийн хугацаагаар хорих ял оноогоод байсан юм.
-
4 цаг 35 мин
-
8 цаг 19 мин
-
Өчигдөр 17 цаг 13 мин
-
Өчигдөр 16 цаг 12 мин
-
Өчигдөр 15 цаг 09 мин
-
Өчигдөр 14 цаг 23 мин
-
Уржигдар 10 цаг 02 мин
-
Уржигдар 14 цаг 48 мин
-
Өчигдөр 11 цаг 36 мин
-
2025-01-04
-
Өчигдөр 14 цаг 23 мин
-
Өчигдөр 15 цаг 09 мин
-
Уржигдар 09 цаг 41 мин
-
Уржигдар 15 цаг 01 мин
-
Өчигдөр 14 цаг 18 мин