СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ҮЙЛДВЭР, ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙГ ДЭМЖИХ БИЧИЛ ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА БОЛЛОО
Үйл явдал
/
2022-04-05
Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай, дүүргийн Жижиг дунд үйлдвэрийг дэмжих мэдээлэл сургалтын төвийн захирал Ц.Болормаагийн хамт өнгөрсөн жил Улаанбаатар хотын Худалдааны Танхимийн Ерөнхийлөгч Ч.Ганхуягтай хамтран ажиллах Санамж бичгийг байгуулсан. Тус санамж бичгийн хүрээнд “Сонгинохайрхан дүүргийн үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих бичил төсөл”-ийн эхний шатны танилцуулга уулзалтыг Баянхошуу Бизнес инкубатор төвд амжилттай зохион байгууллаа.

Төслийн танилцуулах уулзалтад Улаанбаатар хотын Худалдааны танхимын гүйцэтгэх захирал Б.Хаш-Эрдэнэ, СХД-ийн ЖДҮДМСТ-ийн захирал Ц.Болормаа нар төслийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл өгч, төслийн төлөвлөгөөг танилцуулснаас гадна бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаа болон бүтээгдэхүүнтэй танилцаж санал хүсэлтийг нь сонслоо. Уг төсөл нь эмэгтэй бизнес эрхлэгчдэд ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ үзүүлж, хөгжүүлэлт хийх зорилготой бөгөөд дүүргийн 20 эмэгтэй бизнес эрхлэгчийг шалгаруулан хамруулахаар боллоо.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.143.5.201)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.