Миний зөвлөх Х.Баттулгыг АН-ын даргын сунгаанд оролцсон учраас ЗӨВЛӨХӨӨС ЧӨЛӨӨЛСӨН
З.Батхуяг
Үйл явдал
/
2022-04-06

Зөвлөх Х.Баттулгын асуудлаар: Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг Олимпыг дэмжиж ажиллах хүрээнд зөвлөхөөр авсан. Дараа нь АН-ын даргад нэр дэвшиж өрсөлдөхөөр болсон тул чөлөөлсөн

Миний бие УИХ-ын гишүүнээр ажиллаж байх цагаасаа сонгодог парламентын засаглалтай байхыг дэмжиж ирсэн. Гишүүдийн тоо нэмэгдэж, Ерөнхийлөгчийг УИХ-аас сонгодог байх юм. Гэхдээ олон жил ярилаа. Өнөөдрийн нөхцөлд Ерөнхий сайд миний бие Үндсэн хуулийнхаа хүрээнд ажиллах ёстой. Амаргүй байгаа. Давхар, дан дээлтэй сайд нарын хувьд ялгаа бий. Цаашдаа сонгодог парламент, Германы туршлагаар явах ёстой гэж үзэж байгаа гэв.

2021 оны 08 дугаар сарын сүүлээр Ерөнхийлөгч асан Х.Баттулга Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн орон тооны бус зөвлөхөөр ажиллана гэсэн мэдээлэл гарсан. Түүнийг спорт, Олимпизмийн асуудал хариуцсан орон тооны бус зөвлөхөөр ажиллаж байсан юм.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.116.50.87)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.