ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 30 ЖИЛИЙН ОЙН ХҮРЭЭНД ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙГАА ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Үйл явдал
/
2022-04-06
Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 31 дүгээр тогтоолоор батлагдсан “Чингэлтэйд үйлдвэрлэв-2024” хөтөлбөр, дүүргийн Засаг даргын дэргэдэх хэлтэс албадын “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийн хүрээнд дүүргийн бичил, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг сурталчлах, борлуулалтын орлогыг нэмэгдүүлэх зорилгоор үзэсгэлэн худалдааг 2022 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөс 04 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл Тусгаар тогтнолын талбайд зохион байгуулж байна.
“Дүүргийн Жижиг, дунд үйлдвэр дэмжих төв”-ийн зохион байгуулж буй тус үзэсгэлэн худалдаанд 21 жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч иргэд ноос ноолуур, арьсан эдлэл, модон эдлэл, нийт 70 гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүнээр оролцож, бүтээгдэхүүнээ үйлдвэрийн үнээр худалдаалах, олон нийтэд сурталчлан танилцуулах, хямдралтай үнээр захиалга авч байна.
Та бүхнийг үзэсгэлэн худалдаагаар өргөнөөр үйлчлүүлж, үндэсний үйлдвэрлэлээ дэмжихийг уриалж байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.116.21.152)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.