Сонгинохайрхан дүүрэг зөвшөөрөлгүй 400 гаруй гарашийг чөлөөллөө
Сонгинохайрхан дүүргийн 15, 16 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх нийтийн эдэлбэр талбайд зөвшөөрөлгүй газар ашиглаж байсан контейнер, гараашийг чөлөөлөх ажил үргэлжилж байна. Тус ажлын хүрээнд одоогийн байдлаар 15-р хорооны 251 гарааш, 16-р хорооны 149 гарааш, чингэлэгийг буулгаж, талбайг чөлөөллөө.
Энэхүү талбайд өнөөдөр Нийслэл, дүүргийн холбогдох албан тушаалтнуудын хамт ажиллалаа. Тус чөлөөлсөн талбайд хийх бүтээн байгуулалтын ажлын зураг төсөлд иргэдийн саналыг тусгах, хэрхэн өөрчлөлт оруулах талаар оршин суугчид болон объект эзэмшигчидтэй уулзаж санал бодлыг сонслоо.
Дүүргийн 1-р хороолол орчмын 60 байршилд нийт 1559 ширхэг тоосгон болон бетон гарааш, контейнер, төмөр зөөврийн чингэлгийг буулгаж, газар чөлөөлөхөөр төлөвлөгөөнд тусгагдсан бөгөөд 9.5 га газрыг нийтийн эзэмшилд шилжүүлэн иргэдэд ээлтэй, эрүүл, аюулгүй орчинд амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэхээр ажиллаж байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.37.211)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
11 цаг 11 мин
-
14 цаг 24 мин
-
14 цаг 48 мин
-
18 цаг 32 мин
-
Уржигдар 17 цаг 13 мин
-
Уржигдар 16 цаг 12 мин
-
Уржигдар 16 цаг 09 мин
-
Уржигдар 15 цаг 09 мин
-
Уржигдар 14 цаг 23 мин
-
Уржигдар 11 цаг 36 мин
-
2025-01-04
-
Уржигдар 14 цаг 23 мин
-
Уржигдар 15 цаг 09 мин
-
Уржигдар 14 цаг 18 мин