О.Баасанхүү: ХЭНИЙГ ХӨНӨӨХ гэснийг ИЛ ТОД ЗАРЛА!!! Яагаад АН-ын лидерүүдийг ОНИЛООД БАЙДАГ юм бэ!!!
З.Батхуяг
Үйл явдал
/
2022-04-07

С.Эрдэнэ даргатай Ардчилсан намаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр АН-ын Хууль зүйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга О.Баасанхүү "ТЕГ-аас өнөөдөр хийсэн зэвсэгт этгээдүүдийг баривчилсантай холбоотой мэдээллийг АН-ынхан их эмзэг хүлээж авч байна. Яагаад гэвэл намын үе үеийн лидерүүд бусдын гарт амиа алддаг. С.Зориг, Ж.Наранцацралт, О.Энхсайхан, Д.Батхүү нарыг нэрлэж болно. Д.Батхүү агсан амьд сэрүүн байсан бол АН ингэтлээ их хагарахгүй байсан. Энэ хүн хэнд гай болж байсан бэ гэдэг асуудлыг бодох цаг болсон. Дараагийн нэг асуудал бол үнийн өсөлт, эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалаад иргэд их бухимдалтай байгаа үед мэдээлэлд ойр байдлаа ашигладаг байж болохгүй. Өчигдөр Ерөнхий сайд, харин өнөөдөр ТЕГ та таа тунгаа  хийлээ.

Хэн гэдэг улстөрчийг хөнөөх гэж байсан бэ гэдгийг ил зарлах хэрэгтэй. Яагаад гэвэл эрх бариагүй АН-ын хувьд энэ мэдээллийн талаар ямар ч ойлголт алга. Ард түмний эв нэгдлийг хангах үүднээс тухайн баривчлагдсан хүмүүс гэм буруутай бол захиалагчтай нь хамт шийтгэх ёстой. Харин гэм буруугүй бол нэн даруй цагаатгаж, тодорхой хүмүүсийг суллах нь зөв. Нэмээд нэг зүйлийн тухай хэлье. Дүрмийн бус даргын сунгааг шүүхийн байгууллага хүлээн зөвшөөрөхгүй" гэлээ. 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.16.79.147)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.