Д.Ганбат: Монгол улс Азийн ГӨЛӨГ УЛС боллоо! Л.Оюун-Эрдэнэ: Та нар БОНДЫН МӨНГӨ ХУВААГААД ИДЧИХСЭН
З.Батхуяг
Үйл явдал
/
2022-04-07

УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Засгийн газраас өргөн барьсан, гурван бүтээгдэхүүний үнийн өсөлтийг хязгаарлах хуулийн төслийг хэлэлцэж байна. Засгийн газрын тэргүүн Л.Оюун-Эрдэнэ чуулганы танхимд УИХ-ын гишүүдийн асуултад хариулж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат байр сууриа илэрхийлэв.

-Ерөнхий сайд та Монголыг Азийн хүлэг улс болгоно гэж ойлгодог. Харин одоо гөлөг улс боллоо. Та нар сүүлийн зургаан жилд төрийг дангаараа удирдаж байна. Малын өвчин гарсан тул ирэх 2-3 жилд өвчтэй малынхаа махыг бид өөрсдөө идэж таарна. Манай гурилын үйлдвэрүүд цавуулаг энэ тэр нь шаардлага хангадаг уу? ОХУ-аас шатахууныг хямд үнээр авч болохгүй байна уу? Та нар мөргөлдөөн гэж ярьдаг. Харин бид хойд хөрш дайн эхлүүлсэн гэж үздэг. Та бүхэн Украинд 200 мянган ам.долларын хандив үзүүлсэн нь их зөв. Мөн "Оюу толгой"-той хийсэн хэлэлцээ амжилтад хүрсэн гэж үздэг.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ түүний асуултад хариулав:
-Би таныг танкчин гэж боддог байтал танкчин хүн ингэж ярьж болохгүй. Би аль болох улс төржихгүй байхаар хичээж байна. Та нар бондын мөнгийг хуваагаад авсан, юу ч үгүй болгосон. Харин ч Монголын ард түмэн тэвчээртэй. Хэрэв хүндрэлтэй энэ үед нар засаг барьсан бол юу болох байсан бол гэж би айдаг гэв.                 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.133.141.219)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.