Х.Баттулгыг АН-ын даргаар БАТЛАМЖЛАХ ээлжит бус их хурал маргааш UB PLACЕ-д болно
З.Батхуяг
Үйл явдал
/
2022-04-07

Ардчилсан нам саяхан намын даргын сонгуулиа орон даяар зарлаж санал хураалт явуулсан. Санал хураалтад АН-ын 118 мянган гишүүн оролцож Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Халтмаагийн Баттулгыг 96,3 хувь нь сонгож саналаа өгсөн гэсэн мэдээ гараад буй.

Тэгвэл маргааш буюу 2022 оны 04 дүгээр сарын 07-ний өдөр ардчилсан нам анх нэгдэж байгуулагдаж байсан өдрөөр Х.Баттулгыг намын даргад батламжлах ээлжит бус их хурал “Улаанбаатар Плас”-т болно. Намын нийт гишүүдийн олонхийн санал авч сонгогдсон түүнийг их хурлаараа батламжилж, гаргасан шийдвэрийг дээд шүүхэд өгч баталгаажуулах юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.223.107.85)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.