АН: АН-ын лидерүүдийг ТӨРИЙН ХАМГААЛАЛТАД авахыг шаардана
З.Батхуяг
Үйл явдал
/
2022-04-07

АН-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр АН-ын даргын сунгаатай холбоотойгоор дараах мэдээллийг өглөө.

Тэрбээр “96.3 хувиар ялалт байгуулдаг ардчилсан сонгууль хаана ч байхгүй. Зарим дарангуйлагч улсад удирдагч нь өөрөө энэ тооноос ичдэг. “Намайг 72 хувиас битгий хэтрүүлээрэй” гэдэг. Ийм ардчилсан сонгууль, сунгаа гэж байхгүй. Х.Баттулга намын даргад өөрөө өөртэйгөө өрсөлдөөд 100 хувийн санал авдаг байж болохгүй. Ганцаараа л өрсөлдсөн шүү дээ. АН-ын 117 мянган гишүүн санал өгсөн гэдэг худлаа. Яг үнэн чанартаа, бидэнд байгаа мэдээллээр 20 мянга орчин хүн л санал өгсөн. Энэ бол өрсөлдөөн, хууль, ардчиллын талаасаа ч юу ч биш” гэлээ.

-АН-ын хуулийн зөвлөх О.Баасанхүү:
-Ардчилсан нам энэ асуудлыг эмзэг хүлээж авч байгаа. Ардчилсан намын үе үеийн гишүүдээс бусдын гарт амиа алдаж байсныг бид мэднэ.

Үнийн өсөлт, валютын ханшийн өсөлт, ажилгүйдэлтэй холбоотойгоор ард түмэн маш их бухимдалтай байгаа үед мэдээлэлтэй ойр байдгаа ашиглаж ийм хариуцлагагүй мэдээлэл хийж болохгүй. Өчигдөр Ерөнхий сайд, өнөөдөр Тагнуулын ерөнхий газар “Тататунга” хийлээ. Тагнуулын байгууллага ямар улстөрч, ямар төрийн объект байсан юм зэрэг тодорхой мэдээллийг олон нийт хүсэж байгаа. Хэрвээ гэм буруутай бол тухайн этгээд, болон захиалагч нарт нь хуулийн дагуу шийтгэл оноо. Гэм буруу байвал нэн даруй цагаатгаж, тодорхой хүмүүсийг суллах ёстой.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.94.190)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.