БГД-ийн 14-р хороо, 40 дүгээр сургуулийн баруун талд байрлах 65 гараашийг буулгаж, газар чөлөөлөх ажил эхэллээ
Үйл явдал
/
2022-04-08
Нийслэлийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн А/388 дугаар захирамж, дүүргийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн А/60 дугаар захирамжийн хүрээнд өнөөдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 40 дүгээр сургуулийн баруун талд байрлах 65 гараашийг буулгаж, газар чөлөөлөх ажил эхэллээ. Ингэснээр 1170м2 газрыг чөлөөлж, тохижилтын ажил хийх юм. 

Түүнчлэн Баянгол дүүрэгт 2022 онд 5 багц ажлын хүрээнд 2, 3, 4, 5, 6, 7 ,8, 9, 13, 14, 15, 17, 18, 20 дугаар хорооны нутагт зөвшөөрөлгүй баригдсан 704 тоосгон гараашийг дөрөв, тавдугаар сардаа багтаан чөлөөлж, ногоон байгууламж, авто зогсоол орчны тохижилтын ажлыг хийнэ.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.139.169)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.