Баянгол дүүргийн Цэргийн штабаас 2022 оны нэгдүгээр улиралд зохион байгуулсан ажил, арга хэмжээ
Үйл явдал
/
2022-04-08
Баянгол дүүргийн ЗДТГ-ын цэргийн штабаас 2022 оны нэгдүгээр улиралд зохион байгуулсан ажил, арга хэмжээний тайлан мэдээллийг тоймлон хүргэж байна.

Дүүргийн удирдлага, Цэргийн жинхэнэ албанд татагдсан дайчдаа эргэх, цэргийн ангийн үйл ажиллагаатай танилцуулах ажлыг зохион байгууллаа. Энэ үеэр дүүргийн удирдлагууд Зэвсэгт хүчний-032, 120 дугаар ангийн “Номын сан”-д тус бүр 8 төрлийн 30 гаруй номоор баяжилт хийж, дайчдын оюуны хэрэгцээг хангахад дэмжлэг үзүүлэв. Мөн ХЦАХ-дын ар гэрийнхэнтэй нь “Цахим уулзалт” зохион байгуулж, дархлаа дэмжих бүтээгдэхүүнээр гарын бэлэг барив.

Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчин байгуулагдсаны 101 жилийн ойд зориулан дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд “Зэвсэгт хүчин 101” сэдэвт гар зургийн уралдааныг зохион байгуулан, сурагчдын авьяас чадварыг нээн хөгжүүлэх, хүүхэд, залуучуудад эх оронч үзэл төлөвшүүлэх, иргэн цэргийн харилцааг бэхжүүлж ажиллав. Үүнд:  

  1. Тэргүүн байрт Эрдмийн Ундраа  Сургуулийн 11 “5” ангийн сурагч А.Дөлгөөн
  2. Дэд байрт Оюуны Ундраа  Сургуулийн 11 “1” ангийн сурагч Э.Хулан
  3. Гутгаар байрт Эрдмийн Ундраа Сургуулийн 10 “10” ангийн сурагч Б.Бүжингоо нар шалгарав.

Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 101 жилийн баярын өдөр 2021 оны 2 дугаар ээлжээр Баянгол дүүргээс цэргийн жинхэнэ албанд татагдан Зэвсэгт хүчний 120 дугаар ангид цэргийн албаа хааж буй 3 байлдагчид 24 цагийн чөлөө олгуулан ар гэрт нь хүргэн өгч, цэргийн алба хааж байгаа зорилтот бүлгийн 13 өрхийн дайчдын ар гэрт хүнсний багцаар тусламж үзүүлэв. 

Дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штаб 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Цэргийн штабын даргаар ажиллаж байсан өндөр настан бэлтгэл хурандаа Ж.Самбуу, Н.Энхтайван, Ж.Намнансүрэн, Г.Дорж-Идэн, Ч.Батхүрэл нарын 5 ахмадын ар гэрээр нь очиж Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 101 жилийн мэндчилгээг хүргэж, гарын бэлэг гардуулав.  

Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 101 жилийн ойг тохиолдуулан Дүүргийн удирдлага, ЗДТГ-ын хэлтэс, албадын дарга нарыг тус дүүрэгт байрлах ХЦ-0164 дүгээр ангийн үйл ажиллагаатай танилцуулж, урлагийн тоглолт, зэвсэглэл, хувцас хэрэглэлийн үзүүлэн үзүүлэв.  

1945 оны чөлөөлөх дайн, Баруун хилийн тулгаралтад тулалдаж явсан Баянгол дүүргийн ахмад дайчин Т.Лувсан, Р.Хээмчиг, Ж.Нямдарь, Х.Намсрай нарт Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 101 жилийн ойн баярын мэндийг хүргэж, Зэвсэгт хүчний 100 жилийн ойн медаль, Батлан хамгаалах яамны гарын бэлгийг дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын бие бүрэлдэхүүн гардуулан өглөө.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.235.176)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.