Эрдэнэбүрэнгийн УЦС-ын ажлыг эхлүүлэхийн тулд 271 өрхөөс 100 орчим нь 270 мянган төгрөгөөс 10 сая төгрөгийн нөхөн олговор өгнө
З.Батхуяг
Үйл явдал
/
2022-04-08

Эрдэнэбүрэнгийн УЦС-ын барилга угсралтын ажил эхлэхэд бэлэн болжээ. Тодруулбал, Эрдэнэбүрэнгийн 90 МВт-ын усан цахилгаан станцын бүтээн байгуулалтын ажлыг цаг алдалгүй хэрэгжүүлэх зорилгоор Эрчим хүчний яамнаас гүйцэтгэгч “Пауэр Чайна” /PowerChine/ компанитай 2021 оны есдүгээр сард гэрээ байгуулж, 2022 оны дөрөвдүгээр сарын 1-нээс барилга угсралтын ажлыг эхлүүлэхээр тооцсон. Өөрөөр хэлбэл, 61 сарын хугацаанд ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа юм. Энэ талаар Эрчим хүчний сайд Н.Тавинбэх “Эрдэнэбүрэнгийн УЦС байгуулагдах газрын усан сан байгуулах хэсэгт одоо ажиллаж амьдарч байгаа 271 өрхийн 1251 иргэнийг нүүлгэх асуудал үүссэн. 271 өрхөөс 100 орчим нь 270 мянган төгрөгөөс 10 сая төгрөгийн нөхөн олговор авахаар байна. Тиймээс Засгийн газар нөхөн олговрыг нэмэх талаар ярьж байна. Эрдэнэбүрэнгийн айл өрхүүдтэй уулзсан. Зарим айлд нөхөн төлбөр олгох зайлшгүй шаардлага байна. Зарим нь нөхөн олговор өгөх сургаар нүүж очсон ч айлууд байна. Удахгүй би Эрдэнэбүрэнд очиж ажиллана. Ойрын үед УЦС-ын ажлыг эхлүүлнэ. Тэнд сумын Засаг дарга нь БНХАУ-ын Элчин сайдын яам руу бичиг өгсөн байсан. Ер нь бодох ёстой зүйл нь Засаг дарга сумын нутаг дэвсгэрийг төлөөлөх эрхтэй. Гэхдээ шууд гадаад харилцаа хийгээд байх субъект биш. Тиймээс өөрийн эрх мэдлийн хүрээнд арга хэмжээ авна.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.226.185.87)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.