Гадаад гүйлгээний SWIFT сүлжээ гэж юу вэ?
Үйл явдал
/
2022-06-25

Арилжааны банкнууд олон улсын SWIFT сүлжээнд нэгдсэнээр тус сүлжээний корреспондент харилцаатай, харилцагч банкнуудаар дамжуулан таны гадаад шилжүүлгийг гүйцэтгэдэг. SWIFT гэдэг нь Society for Worldwide Interbank Financial Telecommunication гэсэн үгний товчлол бөгөөд дэлхийн банк, санхүүгийн байгууллагууд хоорондоо нэг стандартын дагуу мэдээллээ солилцох боломжийг олгодог, төлбөр тооцооны мессеж дамжуулдаг, гадаад гүйлгээний тэргүүлэгч систем юм.

SWIFT сүлжээ нь 1973 онд 15 улс орны, 239 гишүүнтэйгээр Бельги улсад байгуулагдаж байжээ. Харин 2021 оны байдлаар тус сүлжээнд 200 улс орны, 11,000 гаруй банк, санхүүгийн байгууллага нэгдсэн ба өдөрт дунджаар 4 сая гаруй мессежийг солилцдог байна. Мөн 2021 оны байдлаар Монголын банкны системийн хэмжээнд нийт 12.5 тэрбум ам.долларын дүнтэй, 273,569 гадаад шилжүүлгийг тус сүлжээгээр хийсэн тооцоо гарчээ.

SWIFT сүлжээгээр гүйлгээ хийхэд SWIFT код заавал шаардлагатай. Энэ нь SWIFT сүлжээний гишүүн банк, санхүүгийн байгууллагуудад олгодог, дахин давтагдашгүй бүтэц бүхий 8-11 оронтой, үсэг, тооноос бүрдсэн тусгай код юм. SWIFT кодууд дараах бүтэцтэй байна.

SWIFT код: GLMTMNUBXXX

  • GLMT: Тухайн банкны нэрийн товчилсон хэлбэр
  • MN: Банкны байршиж буй улс
  • UB: Тухайн банкны төв оффис байршиж буй хот
  • XXX: Салбарын тэмдэглэгээ

SWIFT гүйлгээний процесс: SWIFT сүлжээг ашиглан гүйлгээ илгээх нь онгоцоор аялахтай ижил юм. Хэрэв таны аялах орон руу шууд нислэг байхгүй бол та хэд хэдэн нислэг дамжиж, зорьсон газраа очих шаардлагатай болдог. Үүнтэй адил нэг гүйлгээ нь хүлээн авагч банкандаа очихын тулд дунджаар 1-3 банкаар дамждаг тул ажлын 1-5 хоногт гүйлгээ хийгддэг байна.

ЖишээХарилцагч А Голомт банкны данснаасаа Солонгос улс дахь өөрийн найз Б-ийн SBank-ны дансанд 5,000.00 ам.долларын шилжүүлэг хийжээ.

Case 1. Хэрэв Голомт банк нь SBank-нд ам.долларын төлбөр тооцоо гүйцэтгэх данстай, корреспондент харилцаатай банкнууд бол тус гүйлгээ дараах байдлаар шилжинэ. Ийм тохиолдолд гүйлгээ нь хурдан бөгөөд шимтгэл багатай шилжих боломжтой юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.129.216.7)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.